Ерөнхий боловсролын сургуульд нийт 748,378 суралцагч 2024-2025 оны хичээлийн жилд эрсдэлийн үнэлгээнд хамрагдсанаас 58,055 суралцагч дунд болон өндөр эрсдэлтэй, үүнээс 16,117 суралцагч үе тэнгийн дээрэлхэлд өртсөн гэж үнэлэгдсэн байна. Үнэлгээнд 741 сургууль буюу нийт сургуулийн 83.7 хувь нь хамрагдсан. Стандартын хэрэгжилт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад 75 хувь, аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудад 71 хувь, сумын ерөнхий боловсролын сургуулиудад 64 хувь, баг тосгоны ерөнхий боловсролын сургуулиудад 56 хувьтай байна. Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн 108 утсанд 2026 оны 01-р сарын 01-нээс 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл боловсролын сургалтын байгууллагын орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн нийт 544 дуудлага ирснээс 449 дуудлага мэдээллийг аймаг, нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, хэлтсүүдэд шилжүүлж, хариу арга хэмжээ авч ажиллажээ.Иймд Боловсролын сайдын бүх шатны боловсролын, сургалтын байгууллагын суралцагчдыг аливаа эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор чиглэлийг хүргүүлжээ.



