U17 сагсан бөмбөгийн улсын аваргууд шалгарлаа


Монголын сагсан бөмбөгийн холбоо, Дархан-Уул аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, тус аймгийн ЗДТГ хамтран 2026 оны U17 өсвөр үеийн сагсанбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дарханд 3 дахь жилдээ зохион байгууллаа. Тэмцээнд охидын 17, хөвгүүдийн 45 багийн 800 гаруй тамирчин оролцож, 8 хоногийн турш өрсөлдөв.

Хөвгүүдийн төрөлд:

  • Тэргүүн байр Д.Отгонбаатар дасгалжуулагчтай “Modern Wolves”
  • Дэд байр Л.Алтанхуяг дасгалжуулагчтай “Спорт ноён оргил”
  • Гутгаар байр Д.Отгонбаатар дасгалжуулагчтай “Модуны чононууд”

Охидын төрөлд:

  • Тэргүүн байр Э.Анужин ахлагчтай “Алдар TG”
  • Дэд байр Д.Даваахүү дасгалжуулагчтай “Дорноговь”
  • Гутгаар байр Г.Булган дасгалжуулагчтай “Баянгол-Амазонс”

Үнэ цэнэтэй тоглогч:

  • Ч.Соёмбосүлд “Modern Wolves” баг
  • Н.Хулан “Алдар TG” баг

Шилдэг дасгалжуулагч:

  • Д.Отгонбаатар “Modern Wolves”
  • Л.Алтанхуяг “Спорт ноён оргил”
  • Г.Булган “Баянгол-Амазонс”
  • Д.Даваахүү “Дорноговь”

Тэмцээнийг “Дархан нэхий” ХК 18 дахь жилдээ ивээн тэтгэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *