Ахмад софтволейболчид аваргуудаа шалгарууллаа


Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой, Монгол генералуудын өдрийг угтаж, Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооноос дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит ахмадын софтволейболын тэмцээнийг “Аврагч” биеийн тамир-техник спорт хороонд зохион байгууллаа. Тэмцээнд нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын дэргэдэх Ахмадын хороо, зөвлөлийн нийт 16 багийн 100 гаруй тамирчин оролцож, 3 насны ангиллаар аваргуудаа тодруулсан юм.

55-59 насны “А” ангиллын төрөлд тэргүүн байрт Улсын нөөцийн газрын ахмадын баг, дэд байрт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын ахмадын баг, гутгаар байрт СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн ахмадын баг шалгарлаа. 60-64 насны “B” ангиллын төрөлд тэргүүн байрыг Улсын нөөцийн газрын ахмадын баг, дэд байрыг ОБЕГ-ын Ахмадын баг, гутгаар байрыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Ахмадын баг тус тус эзэллээ.

Харин 65 наснаас дээш буюу “С” ангиллын төрөлд тэргүүн байрт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын ахмадын баг, дэд байрт ОБЕГ-ын Ахмадын баг, гутгаар байрт Улсын нөөцийн газрын Ахмадын баг оров.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *