“Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол хэрэгжиж байгаа. Гэсэн ч ЗТЯ ажлын 5 өдрөөр хуваарийн дагуу ажиллана гэдгийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 4-р сарын 20-нд хийсэн шуурхай хурлынхаа үеэр салбарынхандаа анхааруулжээ. Учир нь дулаан улирал богино, хүйтэн улирал урт үргэлжилдэг манай оронд бүтээн байгуулалт хийх хугацаа богино. Тиймээс ЗТЯ энэ богино хугацаанд бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэн, ажлаа шахаж ажиллах юм байна.
Зам, тээврийн салбарынхан цахимаар ажиллахгүй
