Хар тамхины хэрэгтэнд 3 жил, 6 сар хорих ял оноожээ


Прокурорын байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой буюу Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан хэргээр 2025 онд 347 хүнд холбогдох 225 хэрэгт, 2026 оны 1 дүгээр улиралд 70 хүнд холбогдох 51 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн 7 хоногт анхан шатны шүүхээр хар тамхитай холбоотой зарим хэргийг шийдвэрлүүлэв.

Үүнийг тоймловол:

– С.Х, П.Х нар нь бүлэглэн, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн “Цайз” зах орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетаминийн агууламжтай, бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Х-д 2 жил, 6 сарын хугацаагаар, С.Х-д 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.

– Г.М нь 2025 оны 9 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө … сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, тетрагидроканнабинолын агууламжтай, олсны төрлийн ургамлыг өөртөө хэрэглэх  зорилгоор буюу бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, ​улмаар бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор 2 хэсэг уутанд хийж, хадгалж, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн хэргийг анхан шатны шүүхээс хэлэлцээд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 21,3 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгов. 

– А.Ц нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, тетрагидроканнабинолын агууламжтай, олсны төрлийн ургамлыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 06 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ял оноов.

 – У.И нь 2025 оны 7 дугаар сарын эхээр … аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан,  тетрагидроканнабинолын агууламжтай, олсны төрлийн ургамлыг өөртөө хэрэглэх буюу худалдах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэж, улмаар 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл өөрийн амьдарч буй гэртээ хадгалсан хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

– З.Э нь 2025.02.02-нд НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, тетрагидроканнабинолын агууламжтай, олсны төрлийн ургамлыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авчээ. Түүнийгээ 2025.02.06 өдрийн 00:28 минут хүртэлх Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “У…” зочид буудлын өрөөнд хадгалсан аж. Уг хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлж, 2025.04.24-нд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсын хилээр нэвтрэхдээ НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг ачаандаа нууж, улсын хилээр нэвтрүүлжээ.

Эдгээр хэрэгт шүүх түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *