Цахилгаан автомашины импорт буурчээ


Сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлттэй байсан цахилгаан тэжээлт автомашины импорт 2025 оноос эхлэн буурсныг Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ

Тодруулбал, 2022 онд Монгол Улс 214 ширхэг, 5.8 сая ам.долларын цахилгаан автомашин импортолж байсан бол 2023 онд энэ үзүүлэлт огцом өсөж, 419 ширхэг буюу 10.2 сая ам.долларт хүрсэн байна. Харин 2024 онд өсөлт үргэлжилж, 504 ширхэг, 13.9 сая ам.долларт хүрснээр сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Гэвч 2025 оноос импорт буурч, 336 ширхэг буюу 9.3 сая ам.долларын цахилгаан автомашин импортолжээ. Энэ бууралт 2026 оны эхний улиралд үргэлжилж, дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 88 ширхэг, 1.6 сая ам.долларын автомашин импортлогдсон үзүүлэлт гарчээ.

Мөн 2022 оны эхнээс 2026 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл импортлогдсон нийт 1561 цахилгаан автомашины 76.3 хувийг БНХАУ, 10.2 хувийг Япон, 5.1 хувийг АНУ, 8.4 хувийг бусад улс орон эзэлж байна.

Энэ нь цахилгаан автомашины импортын дийлэнх хувийг БНХАУ дангаар бүрдүүлж байгааг харуулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *