“Мөрөн вилла” компани олон улсын мастер Б.Мөнгөнзултай 40 сая төгрөгийн гэрээ байгууллаа


“Мөрөн вилла” компанийн ерөнхий захирал Х.Батчулуун үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын мастер Б.Мөнгөнзултай 40 сая төгрөгийн үнийн дүнтэй, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ 40 сая төгрөгийг Б.Мөнгөнзулын бэлтгэл, олон улсын тэмцээнд оролцох зардалд зарцуулах юм байна.

Монголын шатрын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэр хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд “Алтан бэрс 2026” корпорацуудын багийн аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуулав. Топ 100 аж ахуйн нэгжид багтдаг үндэсний үйлдвэрлэгч компаниуд шатрын багтай. Компаниуд багтаа их мастер, олон улсын мастер, ФИДЕ мастер цолтой шатарчдыг авч, багаа ахлуулан уг тэмцээнд өрсөлддөг юм. Өнөө жил 2 дахь удаагаа болсон “Алтан бэрс” тэмцээнд “Мөрөн вилла” компанийн шатрын баг их мастер Б.Хатанбаатараар ахлуулан оролцож, 5-р байр эзэлжээ.

Шатрын баг:

1-р байр: “Голомт” банк

2-р байр: ЦДҮС ТӨХК

3-р байр: “Шунхлай” ХХК

4-р байр: “Цэцэнс майнинг энержи” ХХК

5-р байр: “Мөрөн вилла” ХХК, “Монос групп”

Ширээний аварга:

1-р ширээ: ОУМ С.Чингүүн, “Плантинум ланд” ХХК

2-р ширээ: Их мастер Б.Гүндаваа, “Шунхлай” ХХК/

3-р ширээ: Спортын мастер А.Эрхэмбаяр, “Шунхлай” ХХК/

4-р ширээ: ОУМ Б.Баярмаа, ЦДҮС ТӨХК


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *