Монголын хувийн цэцэрлэгүүдийн “Боловсролын өсөлт” холбооны төлөөлөлтэй Боловсролын сайд Л. Энх-Амгалан уулзлаа.

Хувийн өмчийн 353 цэцэрлэгт 27.600 гаруй хүүхэд сурч байна. Сүүлийн 5 жилийн судалгааг харахад хувийн цэцэрлэгийн тоо 128-аар, хүүхдийн тоо 4984-өөр цөөрчээ.
Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сугалааны цэцэрлэгийг халж, 2-5 насны хүүхдүүдийн 96 хувийг цэцэрлэгт хамруулж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлжээ. СӨБ-ын сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай болжээ.
- Цэцэрлэгийн тусгай боловсролын багшийг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах
- 5 настай хүүхдүүдийн 96 хувийн цэцэрлэгт хамрагдаж байгааг 100%-д хүргэх, үүнд хувийн цэцэрлэгүүдийн оролцоог нэмэгдүүлэх
- Цэцэрлэгийн тусгай хэрэгцээт боловсрол тэр дундаа хэл засалч мэргэжлийн багшийг бэлтгэх, мэргэшүүлэхэд хамтран ажиллах
- Хувьсах зардлын тогтолцоог шинэчлэхэд холбооны саналыг тусгах
- Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт багшийн цалингийн нэмэгдэл зэрэг нь хувийн цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
- Хувийн цэцэрлэгүүдийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах
- Цэцэрлэгийн бизнес конференцыг хамтран зохион байгуулах
- Монголын хувийн цэцэрлэгүүдийн боловсролын өсөлт холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж төр-хувийн хэвшлийн түншлэлээ шинэ шатанд гаргаж ажиллах.
Хотхоны бага сургууль төсөлд хувийн цэцэрлэгүүдийг манлайлж ажиллах зэрэг олон асуудлыг ярилцаж, яам дэмжиж ажиллахаар боллоо.
