Трамп: Иранд гал зогсоох хэлэлцээрийг тохиролцоонд хүртэл сунгана


АНУ болон Ираны талуудын хийсэн гал зогсоох хэлэлцээр өнөө орой дуусна. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Иранд гал зогсоох хэлэлцээрийг Ирантай тохиролцоонд хүрэх хүртэл сунгана. Аль аль талдаа ашигтай тохиролцоо хийх хүртэл АНУ-ын цэргүүд Ираны боомтуудын орох, гарах хөдөлгөөнийг хаасан хэвээр байх болно “гэж мэдэгдэв.

Гал зогсоох хэлэлцээрийн хугацааг сунгасан хэдий ч АНУ болон Ираны талуудын энхийг сахиулах хэлэлцээр бүтэх эсэх нь тодорхойгүй байна.

АНУ-ын дэд ерөнхийлөгч ЖД Вэнс Пакистаны нийслэл Исламабад хот руу Ираны төлөөлөгчидтэй уулзахаар өчигдөр Вашингтон хотоос яваагүй. Цагаан ордон түүнийг явахгүй гэж мэдэгджээ. Мөн Ираны тал ч бас АНУ-ын төлөөлөгчидтэй уулзуулахаар Пакистан руу хүн явуулахгүй гэж шийдсэн байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *