Чюаньжоугийн шидэт хүүхэлдэйнүүд театрын тайзнаа амилна


Хятад улсын Чюаньжоугийн Хүүхэлдэйн театрынхан Монголд анх удаа айлчлан тоглолтоо хүргэхээр болжээ. Энэ театр нь дорнын хүүхэлдэйн урлагийн үнэт өвийг хадгалан хөгжүүлж ирсэн уламжлатай аж. Тэдний үзүүлбэрүүд ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн “Шилдэг туршлага”-ын бүртгэлд багтсан өндөр үнэлгээтэй юм.

2 улсын соёлын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй уг тоглолт ирэх 5-р сарын 9-нд Улсын Хүүхэлдэйн театр-ын тайзнаа 11:00 болон 15:00 цагаас тоглогдох аж.

Тоглолтод утсан хүүхэлдэйн хөдөлгөөнөөр амилсан “Сэргэлэн сармагчин”, “Залуу насны зүүд” зэрэг бүтээлүүдийг толилуулна. Хятадын хүүхэлдэйн урлагийн нарийн ур хийцийг бүрэн харуулах онцлогтой. Мөн үзэгчдэд зориулсан тулааны урлагийн үзүүлбэрүүд багтжээ. “У-шу” нударган тулаан болон сүр жавхлант Арслангийн бүжгийг тайзнаа хослуулан хүргэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *