Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай утсаар холбогдож шатахууны асуудлаар ярилцлаа.
Г.Дамдинням: ОХУ-д манай ажлын хэсэг ажиллалаа. Энэ хүрээнд нэлээд яриа хэлэлцээ хийсний дүнд тодорхой тохиролцоонд хүрсэн.
5-р сард нэг литр дизель түлшний үнэ хамгийн багадаа 6250-6700 төгрөгт хүрэх эрсдэлтэй байсан. Бид Засгийн газраас өгсөн үүрэг даалгавар, Ерөнхий сайдын өгсөн захидал, албан хүсэлт бусад зүйлийг уламжилж нааштай хариу авлаа. ОХУ манай Засгийн газрын тавьсан дотоодын зах зээлд суурилсан үнээр шатахуун өгөхийг зөвшөөрсөн.
Өөрөөр хэлбэл, 5-р сард шатахууны үнэ өсөхгүй, өнөөдрийн байгаа үнээр худалдана.
