Л.Амарсанаа 30 жилийн турш бүтээсэн үзэсгэлэнгээ дэлгэлээ


Зураач Л.Амарсанаа 5 дах бие даасан үзэсгэлэнгээ “Fifty” нэртэйгээр толилуулж байна. Уг үзэсгэлэнд усан будаг, зураасан зураг, каллиграф болон бусад төрөл зэрэг нийтдээ 150 орчим бүтээлээ дэлгэжээ.

Тэрээр 1994-1999 онд МУУГЗ, профессор багш Я.Оюунчимэгийн урланд суралцаж, зураасан зургийн мэргэжлийн боловсрол эзэмшсэн аж. Түүнчлэн  дотоод, гадаадын 20 гаруй оронд зохион байгуулагдсан үзэсгэлэнд оролцож, Монголын дүрслэх урлагийг олон улсад сурталчлахад хувь нэмэр оруулж буй.

“Fifty” үзэсгэлэн нь уран бүтээлчийн оюутан үеэс эхлээд өнөөг хүртэлх 30 жилийн уран бүтээлийн дээжийг багтаажээ. Мөн түүний бүтээл зураасан зургийн төрөл бүрийн техник харуулсан, төмөр, модон бар, басхүү хулдаасан бар, монотип, бэхэн зураг, уран бичлэг зэрэг төрлүүдийг нэг дор цогцлоосон онцлогтой аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *