Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх 5-р сард Энэтхэгт болно. “Гандинагар-2026” тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мартын удирдлагад 4 тамирчин оролцохоор болжээ.
Эрэгтэйчүүдийн 79 кг-д спортын мастер И.Амарсанаа, 88 кг-д У.Мөнхбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Хонгорзул, +86 кг-д Г.Чинболор нар тивийн шилдгүүдтэй өрсөлдөх аж. Мөн энэ тэмцээнд Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч О.Одгэрэл болон олон улсын II зэрэглэлийн шүүгч О.Баярцэцэг, Б.Гантулга нар шүүгчээр ажиллах юм.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 12-17-ны өдрүүдэд болно.

