Мягмар гарагт Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Керала мужид салютны үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 13 хүн амиа алдсан гэж эрх баригчид мэдээлжээ. Керала мужийн Триссур хотод дэлбэрэлт болох үед уг үйлдвэрт 14 орчим ажилтан ажиллаж байжээ. Тэд удахгүй болох гэж буй хөгжмийн фестивалд зориулж салютуудыг амбаарт байрлуулж байсан аж. Дэлбэрэлтийн үеэр 25 орчим хүн гэмтсэн, тэднээс 5 хүний биеийн байдал хүнд байнав.
Мягмар гарагт болсон дэлбэрэлтийн хүч хэдэн километрийн зайнаас ч мэдрэгдсэн байна. Иргэд “Газар хөдөлж байна” гэж бодсон гэж мэдэгджээ.
Энэ нь Энэтхэгт гурав хоногийн дотор гарсан хоёр дахь салютны осол болжээ. Өнгөрсөн ням гарагт мөн Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужид салютны үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 25 хүн амиа алдсан байна.
Эх сурвалж: BBC
