С.Бямбацогт баасан гарагт санал хураадаг шинэ уламжлал үүсгэжээ


УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдааныг удирдсан цагаасаа эхлээд хэлэлцсэн хуулийн төслүүдийнхээ санал хураалтыг хойшлуулдаг дадал бий болгоод байна. Өнөөдөр хэлэлцүүлсэн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг дэмжих эсэх санал хураалтыг уламжлал ёсоор баасан гарагийн өглөө хийе хэмээн хойшлууллаа. С.Бямбацогтын уламжлал хэмээн нэрийдсэн санал хураалтыг хойшлуулдаг явдал гэхдээ чуулганы ирц бүрдэхгүй байгаатай холбоотой.

Парламентын гишүүд чуулган эхлэхэд ирцээ бүртгүүлчхээд хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцдоггүй танхимыг орхин гардаг явдал цэгцрэхгүй байгаа юм. Хэрэв ирцээ бүртгүүлсэн гишүүд санал хураалтад оролцохгүй бол тухайн гишүүний санал эсрэг саналд орж тооцогддог. Тэгэхээр тухайн хуулийн төсөл дэмжигдэхгүй унах эрсдэлтэй.

Хуралдаандаа суухгүй гишүүдээс болж чухал хуулийн төслийг буцаахгүйн тулд спикер санал хураалтыг хойшлуулдаг шинэ уламжлал үүсгээд байгаа гэсэн үг юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *