Трампын тусгай элч хөлбөмбөгийн ДАШТ-д Ираны шигшээгийн оронд Италийн шигшээг оруулах хүсэлт гаргажээ


Трампын тусгай элч ирэх зун болох хөлбөмбөгийн ДАШТ-д Ираны шигшээ багийн оронд Италийн шигшээг оруулах хүсэлт Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоонд гаргасан гэж “Financial Times” сэтгүүл лхагва гарагт мэдээллээ. Ирэх зун АНУ, Канад, Мексик улсад зохион байгуулах хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Иран улсын шигшээ баг оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Ойрх Дорнодод болж буй дайнтай холбоотойгоор Ираны Засгийн газар хөлбөмбөгийн шигшээ багаа ДАШТ-д оролцуулахгүй гэж мэдэгдсэн бол шигшээ баг нь өөрсдөө албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Энэ нь Ираны дайн болон Ромын паптай холбоотой маргааны улмаас муудсан Ерөнхийлөгч Трамп, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони нарын харилцааг сайжруулах зорилготой санаачилга гэж “Financial Times” мэдээлсэн байна.

Италийн шигшээ баг өнгөрсөн сард болсон ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын тоглолтод Босни Херцеговина улсын багт торгуулийн цохилтоор 4:1 оноотой хожигдож, дараалан гурав дахь удаагаа ДАШТ-д оролцох боломжгүй болсон нь хөлбөмбөгийн ертөнцөд томоохон шуугиан тарьж байлаа.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *