Төрийн эрхийг баригч МАН-ын хүчтэй төлөөлөл багтсан Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурал өглөөний 9.00 цагт эхэлсэн. Хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын ажлын тайланг сонсч байна. Өнөөдрийн хурлаар, Нийслэлийн засаг даргын 2024 оноос хойшх мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтийн явцын тайлан, болон МАН-ын үндсэн дүрэм, журмын хүрээнд татвараа төлөөгүй нийслэлийн намын хорооны тэргүүлэгч болон гишүүдийг чөлөөлөх эсэх хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй хуралдаж байна. Түүнчлэн Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвших, өөрчлөх эсэх асуудлыг нээлттэй хэлэлцэх тухай өглөө хотын дарга Х.Нямбаатар хуралд оролцохоосоо өмнө мэдэгдсэн.
Х.Нямбаатар намын хороондоо ажлаа тайлагнаж байна
