Сүүлийн жилүүдэд Дэлхий дахиныг байлдан дагуулж буй “The Boys” цувралын Hughie Campbell-ын дүрд тоглосон жүжигчин Жак Куэйд болон Victoria Neuman-ийн дүрд тоглосон жүжигчин Клаудиа Думит нар бодит амьдрал дээр гэрлэжээ.

Жак Куэйд, Клаудиа Думит нар 2022 оны зун “The Boys” цувралд тоглож байх үеэрээ танилцаж, романтик харилцаатай болсон байна. Тэд хосын амьдралаа олны анхаарлаас далд байлгадаг ч төрөл бүрийн арга хэмжээнд хамтдаа очдог байв. 4 жил үерхсэний эцэст хос 4-р сарын 18-нд Австрали улсын “Мона фарм” амралтын газар гэрлэсэн байна.

Ингээс Hughie, Victoria хоёр маань бодит амьдрал дээр эхнэр, нөхөр боллоо.
