“АПУ дэйри” ХХК герман технологичтой хамтран бүтээгдэхүүнээ хөгжүүлж байна 


“АПУ дэйри” компани Герман технологичтой хамтран олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийж байна. Герман Улсаас ирсэн сүүний технологич Грегор Шефер “Хонин Нуга” брэндтэй хамтарч, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр ажиллах юм. Түүний туршлага, ур чадвараас “Апу дэйри” компанийн ажилчид суралцаж, технологийг нутагшуулж эхэлжээ. 

“АПУ дэйри” компанийн бяслагний үйлдвэрт ажиллах Грегор Шефер Герман улсад сүүний технологич, тэр дундаа бяслаг үйлдвэрлэлд төвлөрч ажилласан туршлагатай нэгэн юм. Одоогийн байдлаар олон улсад бяслагны зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд Монгол дахь APU компанийн “Хонин Нуга” брэндтэй хамтран ажиллаж байна.

Герман улсын сүүний технологич  ГРЕГОР ШЕФЕР:  

-Би олон оронд ажиллаж байсан туршлагатай. Харин Монголд тулгарч байгаа гол сорилт бол улирлын уур амьсгалын өөрчлөлт. Энэ нь фермерүүдийн сүүний тогтвортой нийлүүлэлтэд нөлөөлдөг юм байна. Гэсэн ч энд бидэнд олон зүйлийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх, импортын бүтээгдэхүүнийг орлох, гэх мэт олон боломжууд байгаа гэж харж байна.

Мөн компанийн залуу ажилтнууд идэвхтэй, шинэ зүйл хөгжүүлэх сонирхол хүсэл эрмэлзэлтэй байгаа нь сайхан байна. Эдгээр залуус ирээдүйд Монголд Улсад шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, салбарыг улам сайжруулах болно гэв.

Сүүний технологич Грегор Шефер БНХАУ-д хоёр төсөл дээр ажиллаж байжээ. Харин одоогоор моцарелла бяслагийн борлуулалтыг нэмэх, ялангуяа түргэн хоолны сүлжээнд зах зээлийг тэлэх чиглэлээр мэргэшсэн юм байна. Ингэснээр фермерүүдээс эхлээд эцсийн хэрэглэгч хүртэлх бүх шатанд чухал ач холбогдолтойг тэрбээр онцолсон юм. 

 “Хонин Нуга” брэнд нь 3 жилийн өмнөөс бяслаг үйлдвэрлэж эхэлсэн. Үүний гол зорилго нь импортын бяслагийг орлох, мөн шингэн сүүний үнэ цэнийг нэмэх юм. Мөн компанийн зүгээс моцарелла бяслагийн тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Ингэснээр цаашид “АПУ дэйри” компани “Хонин Нуга” брэндийн бүтээгдэхүүн улам бүр хөгжиж, хэрэглэгчдийн таашаалд нийцсээр байх нь. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *