Туульч бэлтгэх сургалт эхэлжээ


Ховд аймагт ардын аман зохиолын үнэт өв болох “Жангар” туулийг өвлүүлэн уламжлуулах зорилготой шавь сургалтыг анх удаа зохион байгуулж эхэлжээ. “Жангар” тууль шүлэглэн хайлах хэлбэрээр уламжлагдан ирсэн ардын аман зохиолын томоохон төрөл. Энэ уламжлалыг хадгалж, залуу үедээ өвлүүлэх уг сургалтад оролцох хүсэлт гаргасан 50 гаруй хүнээс 10 оролцогчийг сонгон шалгаруулжээ. Сонгогдсон оролцогчид 10 хоногийн хугацаанд “Жангар” туулийг хайлах арга барилд суралцахын зэрэгцээ товшуур хөгжимдөх ур чадварыг эзэмших юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн батламжит туульч А.Балдандорж тэргүүтэй туршлагатай туульчид сургалтыг заах юм. Тэд нэрт туульч М.Пүрэвжал агсны өвөрмөц аялгуу, хэв маягийг сэргээхийг зорьж байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *