“Автобусны буудал орчимд үл таних хүмүүс хутга тулган, миний машиныг дээрэмдсэн” гэх мэдээлэл дөрөвдүгээр сарын 16-ны 05:00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад “Toyota Aqua” маркийн автомашиныг 15-18 насны хүүхдүүд бүлэглэн дээрэмдсэнийг илрүүлжээ.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ хэнтэй нөхөрлөж, чөлөөт цагаа хаана өнгөрүүлж буйг сайтар анхаарахыг цагдаагийн байгууллага зөвлөж байна.
