МАН бүлэг Сэлбэ дэд төвийн төслийг татах уу, зүтгүүлэх үү гэдгээ шийднэ


Өнөөдөр буюу даваа гаргийн 10:00 цагаас Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын бүлэг, зөвлөлүүд ээлжит хурлаа хуваарь ёсоор хийнэ. Тодруулбал, Монгол Ардын Намын бүлэг, Ардчилсан Намын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус тус хуралдана.

Нам, эвслүүд бүлгийн хурлаараа энэ 7 хоногт байнгын хороо чуулганаар хэлэлцэх асуудалд ямар байр суурьтай хандахаа ярилцдаг. Тэр дундаа гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Монгол Ардын Намын бүлэг завсарлага авч, бүлгийн хурлаараа байр сууриа нэгтгэхээр болсон билээ. Тэгэхээр МАН-ын бүлэг газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийг дагуулж оруулж ирсэн Сэлбэ дэд төвийн санхүүжилтийг тус хуулийн төслөөс авч үлдэх үгүйгээ шийднэ гэсэн үг.

Харин бусад намын бүлэг, зөвлөлүүдийн хувьд яг ямар асуудалд анхаарал хандуулах нь одоогоор тодорхой биш байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *