Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аянд нэгдэхийг уриалж байна


Үе тэнгийн дээрэлхэлт эцэг, эхчүүдийн хамгийн том асуудал болоод байна. Тиймээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээрхэлтэлтгүй харилцааг нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зорилгоор “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяныг зохион байгуулж байна. Уг аянд нийслэл, дүүргийн болон аймаг, сумдын ерөнхий боловсролын сургуулиуд, Засаг даргын тамгын газрууд ч нэгдсээр байна.

Иймд эвдрээгүй ирээдүйг бүтээхэд эцэг, эх, асран хамгаалагч та бүхнийг нэгдэж, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна.

ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХЭД ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ БИДНИЙ ОРОЛЦОО ХАМГИЙН ЧУХАЛ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *