ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН


ГУРВАН ХӨХ ХӨХ ЛУУ ӨДӨР

Аргын тооллын 5 сарын 30, Санчир гараг. Билгийн тооллын 14. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 4:59-20:41. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *