НАЙМАН ЦАГААН ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн тооллын 9. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:03-20:35. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үл зохилдох сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашням едер. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.