Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Дэлхийн морьтнууд ТББ хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд Монгол адуунд “Монгол улсын баатар цол” олгох санаачилга гаргажээ.
Дэлхийн морьтнууд ТББ-ын тэргүүн Ю.Үнэнбүрэн: Монгол адуунд төрийн дээд цол олгох нь түүний генофондыг хамгаалах, цэвэр цусны байдлыг хадгалах, эрлийз адууг таслан зогсоох, хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ. Дэлхийн адууны түүхийг ярихын тулд монгол морины түүхийг заавал ярьдаг юм. Монгол адуу бол монгол үндэстний ялагдашгүй хүч, тусгаар тогтнолын багана. Монгол адууг аврах ганцхан арга бол Баатар цолыг нь олгох юм. Ингэхээр идэж болохгүй гэсэн асуудал яригдана. Тиймээс монгол адууны дэлхийн түүхэнд байгуулсан гавьяанд нь “Баатар цол” олгох хэрэгтэй.
