Украины цэргийн армид элссэн хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт мууранд дуртай хүн болох нь бичигдээгүй хууль юм.
Украины фронтод муурнууд усны шуудуу, харуулын байр, хаягдсан балгас болон эмнэлгийн тусламж үзүүлэх цэг гэх мэт хамгийн таамаглашгүй газруудаас олддог. Тэд халуун дулаан газар, хоол хайх ба харин үүний хариуд өөрсдийнхөө халуун дулаан тэврэлтийг хүмүүст санал болгодог аж.
Гэвч дайны фронт дахь хамгийн хашир, дайчин амьтад хүртэл аюултай нөхцөлд орох тохиолдол бий. Энэ сарын эхээр Украины 14-р Механик Бригад Оростой хийж буй дайны талбайн голд байсан нохой, муур хоёрыг дрон ашиглаж аварчээ.


“Барсик” нэртэй муур болон “Загиблук” нэртэй нохой бригадын талбайд үе үе харагддаг байж байгаад нэг мэдэхэд дайны талбай руу яваад орчихсон байжээ. Тэднийг хүн зөөж явах нь амь насанд аюултай тул Украины 14-р Механик Бригадын цэргүүд Барсик, Загиблук хоёрыг амьсгалах нүхтэй даавуун торонд хийж, дронд уяж зөөсөн байна.
Дроны нисгэгч ур чадвараа ашиглан Барсик, Загиблук хоёрыг 10 км газар зөөж, аюулгүй газардуулж чаджээ. “Барсик” нэртэй муур бага зэрэг гэмтсэн ба одоо эмчлүүлж байна. Харин “Загиблук” нохойны биеийн байдал сайн байгаа гэв. Тэд Украины цэргүүдтэй 2 жилийн турш хамт байгаа аж.
ОХУ-Украины дайн 2022 онд эхэлснээс хойш Украины цэргүүд дайны хамгийн аюултай нөхцөлд ч амьтдад санаа тавьж байгаа нь дэлхий даяар олон хүний сэтгэлийн мяндсан утсыг хөндөж байна.
Эх сурвалж: CNN
