ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН


ХОЁР ХАР УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын 5 сарын 13, Буд гараг. Билгийн тооллын 26, Өдрийн наран ургах, шингэх цаг нь 5:17-20:21. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *