ГУРВАН ХӨХ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын 5 сарын 3, Адъяа гараг. Билгийн тооллын 17. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:31-20:07. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.