“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр /2026.04.28/ болж, компанийн 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцууллаа. Энэ үеэр Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор иргэдэд олгохыг үүрэг болгов.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу, “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонныг борлуулж 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Мөн ТУЗ-өөс ноогдол ашиг тараах шийдвэр гаргасан. ТУЗ-ийн тогтоолд 4 сарын 30-ны дотор нэгж хувьцаанд 65,065 төгрөгийн ногдол ашгийг тараахаар бэлтгэл байдал хангагдаж байна” гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн, Монгол Улсын 3,5 сая хувьцаа эзэмшигч иргэнд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцоолжээ.
