Анагаах ухааны доктор, профессорууд нэгдэн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт сургалт хийнэ


Анагаах ухааны доктор, профессорууд нэгдэн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт “Жирэмсний эхний гурван сарын оношилгооны орчин үеийн чиг хандлага” сэдвээр тавдугаар сарын 02-ны өдөр сургалт хийхээр болжээ. Энэхүү сургалтад,

  • Анагаах ухааны доктор, Дэд профессор, Эх барих эмэгтэйчүүдийн Зөвлөх эмч Д.Мөнхцэцэг,
  • Анагаах ухааны доктор, клиникийн профессор П.Жамьян,
  • Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Ш.Алтантуяа,
  • Анагаах ухааны магистр, ахлах зэргийн анатомийн эмгэг судлаач Г.Ганхүү нар оролцох ба Жирэмсэн үеийн эмийн хэрэглээ урагт нөлөөлөх нь, Ургийн хромосомын эмгэгийн генетик оношилгоо, Жирэмсний эхний 3 сарын хэт авиан оношилгоо, Үр тогтолт ба ихсийн хөгжил зэрэг сэдвээр илтгэл тавих юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *