А.Баяр: Дэлхийн адууны өдрийн видео бэлтгэсэн залуусыг улс төрд хутгах хэрэггүй


4-р сарын 27-нд НИТХ ээлжит бусаар хуралдаж НИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан үйл явдал болсон. А.Баярыг огцруулсан гол шалтгаан нь “А.Баяр шөнийн цагаар ирж ажилладаг, өдөр бус шөнөөр захирамж гаргадаг, компьютер техник хэрэгсэл гаргаж ирээд шашны зан үйл үйлддэгт нь санаа зовж байна. Мөн сүүлийн хоёр сар НИТХ-ыг огт хуралдуулаагүй” гэх үндэслэл байсан. Мөн НИТХ-ын дарга А.Баяр үүрэг өгсний дагуу гаднын хүмүүс төрийн байгууллагад ажлын бус цагаар зөөврийн компьютертой нэвтэрч, өглөө гарч явсан тухай мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тэгвэл тус бичлэгтэй холбогдуулан НИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ “Ерөнхийлөгчийн зарлигаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг “Дэлхийн адууны өдөр”-ийг эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байгаа. Миний бие ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Энэ бичлэг дээрх залуус ажлын хэсгийн видео танилцуулга зэргийг хийж байгаа юм.

Тухайн өдөр ажлын хэсгийн хуралдаан дуусаад видео, график, монтаж хийдэг уран бүтээлчид үлдэж “Дэлхийн адууны өдөр”-ийн танилцуулга хийсэн. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувьд сууж ажиллах өрөө тасалгаагаар хангасан төдий. Өөрсдийнхөө компьютер төхөөрөмжтэй ирсэн. Гэмгүй уран бүтээлч залуусыг улс төрд хутгах хэрэггүй” өөрийн сошиал хаягтаа бичжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *