Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд иргэдийн саналыг авах асуудлыг хуульч О.Батхүү санаачилсан. Ингээд 2025 оны 8-р сарын 18-нд санал хураалтыг явуулснаар 100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурсан.
Ийн хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй хэмээн үзсэн юм.
Жишээлбэл, хувь иргэн 200 сая төгрөгөөр орон сууцаа худалдахад улс хоёр хувийг нь буюу 4 сая төгрөг авах зохицуулалттай аж. Өөрөөр хэлбэл өөрийн үл хөдлөх хөрөнгөө үнэд хүргэж худалдсан хэмжээгээрээ улсад төлөх мөнгөн дүн нэмэгдэнэ. Тиймээс дээрх заалтыг шударга бус хэмээн үзэж, уг өргөдлийг санаачилсан. Харин өнөөдөр энэ асуудлыг Засгийн газраар хэлэлцэх аж. Өөрөөр хэлбэл Засгийн газраас тухайн иргэн орон сууцаа өмчлөөд 3-5 жил болоод, зарсан тохиолдолд энэ татварыг авдаггүй болгох Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
