Оюутолгойн зээлийн хүүг хэлэлцэх хэлэлцээр шийдэлд хүрээгүй байна


Монгол улс Рио тинто компанитай байгуулсан гэрээгээр зээлийн хүүгийн асуудлаар 7 жилдээ нэг удаа зөвшилцөж байх бололцоо бий. Энэ хэлэлцээг ахин шинэчлэхээр хоёр талаас байгуулагдсан ажлын хэсэг өнгөрөгч 10 сарын 31-ний өдөр эхэлсэн байдаг. Хөрөнгө оруулагч тал буюу Рио тинто групптэй Монгол улсын засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг тохиролцож буй. Засгийн газрын ажлын хэсгийг анх сангийн сайд асан Б.Жавхлан ахалж байсан. Гэхдээ засгийн газар солигдсонтой холбоотойгоор Монголын засгийн газрыг төлөөлөх ажлын хэсэгт өөрчлөлт орсон байх магадлалтай. Хөрөнгө оруулагч Рио тинтогийн талаас манай засгийн газрыг хүлээлтийн байдалтай, хэлэлцээр тодорхой хугацаанд саатаад байна.

“Оюутолгой” төслийн зээлийн хүүг хэлэлцэх дээрх хэлэлцээрийг уг нь 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэлтэй байгаагаа талууд мэдэгдэж байсан. Гэвч товлосон хугацаанаас хойш 2 сар өнгөрөөд байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *