4-р сарын 27-нд Эрүүгийн цагдаагийн албанаас хотын орлогч Т.Даваадалайн гэрт нэгжлэг хийж, мэдүүлэг авч, олдсон баримтын хүрээнд хойшлуулшгүйгээр 48 цагийн турш цагдан хорьсон ч шүүхээс сулласан. Учир нь Хотын даргын орлогч Т.Даваадалайг эхнэрийнхээ компаниар дамжуулан “Шинэ тойрог зам” төслийн тендерээс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Тэгвэл энэ талаар Т.Даваадалай өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл хийлээ.
“Саяхан цагдаагийн байгууллагаас надтай холбоотой мэдээлэл хийсэн. Миний ойлгосноор мөрдөн шалгах ажиллагааны нууцыг прокурорын зөвшөөрлийн дагуу мэдээлэх үүрэгтэй. Гэтэл гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасанд харамсаж байна.
Саяхан НИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын төлөөлөгчдийн саналаар албан тушаалаас нь огцруулсан. Тэгвэл миний хувьд албан тушаалаа өгч цагдаагийн байгууллагад шалгуулна” гэлээ.
