Үл таних этгээд их сургуулийн 00-д орж эмэгтэйчүүдийн зургийг дарж байсан байж болзошгүй тохиолдол гарчээ   


Монгол Улсын их сургуулийн хичээлийн 7-р байрны нэг давхрын эмэгтэйчүүдийн бие засах газарт амны хаалт, зүүсэн, нүдний шилтэй эрэгтэй бие засаж буй охидын зургийг дарж байсан талаар оюутнууд сургуулийнхаа захиргаанд мэдээлжээ. Харин энэ тухай үед юу болсон талаар МУИС-ийн оюутнуудын төлөөлөл Н хэлэхдээ “4-р сарын 28-нд 12:20 цагт би бие засах гээд дугаарлаж байсан. Гэтэл нэг охин хашхирахад бие засах газрын голын хаалганаас амны хаалттай, нүдний шилтэй хүн хаалгаа саваад гараад зугтаасан. Үйлчлэгч эгч “дотор нь хүн нэлээн удаан суусан. Хаалга нь онгойлголгүй удсан” гэж хэлсэн. Тэгэхээр хоёр талд нь бие засаж буй охидын зургийг дарж байсан гэж бодож байна. Тэр хүний гаднах төрх нь 168-170 см орчим, бөөрөнхий бор царайтай, улаан хүрэн богино жакеттай” хэмээн мэдээллээ.

Харин энэ асуудлаар сургуулийн зүгээс уг асуудлын хүрээнд уулзалт хийж сургуулийн төв номын санд байрлах нэгдсэн камерын хяналтаас шүүлгүүлж тухайн хүний дүрсийг авсан. Харин цагдаад мэдэгдсэн ч хохирогчийг өөрийн биеэр ирж гомдол гаргах хэрэгтэй гэсэн.Иймд тухайн асуудал гарах үед байсан оюутнуудтай бид уулзаж байна” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *