“Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан эхэллээ


Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн шинэ оны анхдугаар хуралдаан энэ оны нэгдүгээр сарын 13-нд болж, уламжлалт “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулахаар болсон. ММСУХ-ны нэрэмжит “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр соёолон насны морины уралдаанаар Хүй долоон худаг, Цагаан хөтөлд эхэлж байна. Тус уралдаан их нас, соёолон, сонгомол дунд насны ангиллаар ангиллаар зохион байгуулагдах бөгөөд улсын бүсийн зэрэглэлгүй зохион байгуулагдах аж. Гурван насны ангилалд түрүүлсэн хурдан морьдыг 20 сая төгрөгөөр байлах бол аман хүзүү 10, айрагдсан хүлгийг 4-8 сая төгрөгөөр шагнана. Мөн 6-10-т орсон хүлгийг 1 сая төгрөгөөр байлахаар болсон байна. Энэ удаа 20-р байр хүртэл мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *