Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийнмянгад гэр хороолол дунд байрлах Уулын нуур буйдхан цэцэрлэгт хүрээлэн. Уг газар үүд хаалгаа нээгээд өдгөө арав гаруй жилийг үдээд байгаа юм.
Тус нуур “Шонхор” захын зүүн талаар, хойш 500 орчим метр яваад бий. Тухайн нуурыг гэр хорооллын багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хогны жалга байсан газрыг иргэн Т.Өлзийтогтох өөрийн хөрөнгөөр тохижуулсан юм. Тэгвэл тус нуур өнөөдрөөс хаврын нээлтээ хийж, үйлчлүүлэгч нараа хүлээн авч эхэллээ.
Уулын нуурыг нээлээ
