Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралдана. МАН-ын бүлгээр хэлэлцэх асуудал одоогоор тодорхой биш байгаа бол Ардчилсан намын бүлгийн хурлаар бүлгийн шинэ даргаа сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа Улс төрийн зөвлөлийн хурлын үеэр гаргасан байдаг.
Дараагийн бүлгийн даргад хэн өрсөлдөх нь одоогоор тодорхой болоогүй байна. АН-ын экс дарга Л.Гантөмөр бүлгийн даргад нэр дэвшихгүй гэдгээ зарласан. Албан бус байдлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Батсуурь, Ц.Туваан зэрэг гишүүдийн нэрс яригдаж байсан бол үүн дээр УИХ-ын гишүүн Б.Түвшингийн нэр нэмэгдсэн сураг байна.
