А.Баяр НИТХ-ын шинэ даргад амжилт хүсэж ажлаа өгч байгаагаа хүлээн зөвшөөрлөө


Өнгөрсөн баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжсэний дагуу Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар батламжлах асуудлыг НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар сонгосон билээ. Харин өмнөх дарга А.Баяр Д.Ихбаярыг сонгох үеэр НИТХ-ын даргын тамгаа хүлээлгэн өгөөгүй. Шийдвэрийг нэгэнт МАН-ын УЗ дэмжсэн учраас НИТХ-ын даргын ажлаа хүлээлгэн өгөхөөр болсноо А.Баяр мэдэгдлээ.

Тэрбээр “Намын бодлого, даалгавраар журмын нөхөр Д.Ихбаярт НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэж байна. Найздаа цаашдынх нь ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хулгайч нар гэж хулгай хийсэн хүнийг хэлэх болохоос ажлаа шударгаар хийж байгаа хүмүүсийг хэлээгүй. Цаашид эрхэм журмын нөхөдтэйгөө олон ажлыг хамтран хийж, найзалж нөхөрлөн, нийслэлийн иргэдийнхээ төлөө ажиллана. Энэ хугацаанд хоёргүй сэтгэлээр хамтарч ажилласан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нийслэлд бүтээн байгуулалт, мега төслүүд хэрэгтэй ч мега хулгай хийж ард иргэдээ тонож болохгүй. Миний хувьд цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно” гэжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *