Бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгс сүүлийн үед AI ашиглан, өөрийгөө өндөр барилгууд дээрээс бууж байгаагаар дүрсэлсэн бичлэг хийх болов. Үүнийгээ олон нийтийн сүлжээнд нээлттэй тавьсан.
Өсвөр насны хүүхдүүд уг эвлүүлгийг ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүлээн авч, даган дуурайж болзошгүй. Хүүхдийг буруу алхам хийхэд хүргэж мэдэхээр, шууд бусаар уриалсан сурталчилгаа болж байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв, Кибер аюулгүй байдлын зөвлөл хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд аюул учруулахуйц бичлэгийг цахим орчинд нийтлэхгүй, уриалахгүй байхад анхаарч ажиллахыг түүнд анхааруулсан байна.
