Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, Г.Аюурзанын “Шүгдэн” роман Японд хэвлэгджээ. Тус романыг утга зохиолч судлаач, Монголын уран зохиолыг өөрийн улсад сурталчлах чиглэлд олон жил идэвхтэй ажиллаж буй Абирү Михо япон хэлнээ орчуулсан байна.
Энэ талаар түүний гэргий Л.Өлзийтөгс “Аюурын “Шүгдэн” алс Токиод ахин мэндэллээ. Михо бол монгол хэлийг гарамгай сайхан эзэмшсэн утга зохиол судлаач, багш хүн. Монголын уран зохиолыг Японд сурталчлахад асар их хүчин чармайлт гаргаж, сүүлийн жилүүдэд бол бараг ганцаараа шахам шантралгүй зүтгэж буй бүсгүй дээ.
“Шүгдэн”-г орчуулах амаргүй ээ. Асар хариуцлагатай, “деталь”-чилсан хараатай, нягт нямбай зантай, ажилдаа дэндүү үнэнч орчуулагчаасаа Аюур бид хоёр ч багагүй зүйл сурлаа” гэжээ.
Харин “Азийн утга зохиолын номын сан” цувралын 9 дэх боть болж буй эл романы редактораар Араки Шүн ажиллаж, хавтасны зураг, дизайны, Сано Юяа бүтээсэн аж.
Японы Камакүрад төвтэй “Shunjusha” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан уг романыг номын дэлгүүрүүд энэ сарын 15-наас эхлэн борлуулахаар болжээ. Уг бүтээл нь япон хэлнээ орчуулагдаж буй анхны монгол роман болж байна.
