УИХ дахь АН-ын бүлгийн даргыг томилох асуудал өнөөдөр улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болж байна. АН-ын Улс төрийн зөвлөлд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг бүлгийн даргад дэвшүүлэхээр АН-ын дарга танилцуулах тухай Л.Гантөмөр ярилаа.
Түүнчлэн “Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэйгөө тааруулж, Ерөнхийлөгчийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Төрийн тэргүүн юм юм руу ороод байдаг байж таарахгүй. Монгол Улс парламентын засаглалтай улс. Тиймээс Ерөнхийлөгчийн хуульд байгаа “4 жилд сонгогддог” гэдэг заалтыг өөрчилж, эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх ёстой гэдэг хуулийн үзэл санааг баталгаажуулах шаардлагатай байна” хэмээн мэдэгдлээ.
