Саяхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ОХУ-ын Байгаль орчин, байгалийн нөөцийн дэд сайд Денис Буцаев нууцаар АНУ руу оргосныг энэ долоо хоногт эх сурвалжууд мэдээллээ. Ерөнхий сайд Михаил Мишустин түүнийг албан тушаалаас нь огцруулахаар 4-р сарын 22-нд шийдвэрлэсэн байна.
Денис Буцаевыг үүнээс өмнө буюу 4-р сарын 18-нд эх орноосоо дүрвэж, Беларусийн нийслэл Минск, Гүржийн нийслэл Тбилиси хотоор дамжин, АНУ руу ниссэнийг “Ведомости” сонин болон бие даасан сэтгүүлч Фарида Рустамова нар мэдээлжээ.
Денис Буцаев 2025 оноос дэд сайдын албан тушаал хашиж эхэлсэн аж. Үүнээс өмнө тэрбээр Засгийн газрын санхүүжилтээр байгуулагдсан хог хаягдлын үндэсний шинэчлэлийг удирдах үүрэгтэй Оросын Байгаль орчны оператор (REO) компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2019 онд томилогдож байв.
Одоо Оросын хууль хүчний байгууллагууд дээрх компанийн удирдах албан тушаалтнуудыг луйврын хэргээр шалгаж байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ. Буцаев уг луйврын хэрэгт шууд холбоотой байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: The Moscow Times
