О.Цогтгэрэл: 100% нэг тийшээ хардаг нь АН биш


Ардчилсан намын гишүүд өнгөрсөн 7 хоногт ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг томилохыг эсэргүүцэж, намын дарга О.Цогтгэрэлд шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор О.Цогтгэрэлээс дараах мэдээллийг сэтгүүлчид тодрууллаа.

АН-ын дарга О.Цогтгэрэл:

С.Баярцогтыг ҮБХ дэмжихгүй бол дараа нь Та хэний нэрийг санал болгох вэ?

-Цагийн юмыг цагт нь ярья. Нөгөөдөр АН-ын ҮБХ хуралдана. Үүгээр асуудлыг хэлэлцэж шийднэ.

Танай нам 5, 6 фракц болчихсон. Зарим нь дэмжинэ, дэмжихгүй гэж байна.

-Мэдээж энэ чинь ардчилсан нийгэмд байдаг л асуудал ш дээ. 100 хувь нэг тийшээ хардаг чинь 1-рт, ардчилсан нийгэм биш. 2-рт ардчилсан Монгол биш. 3-рт, АН биш.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *