Ц.Бямба-Отгон арслан Өвөр Монголд болсон барилдаанд үзүүрлэв


БНХАУ-ын ӨМӨЗО-нд болсон хос 1024 бөхийн шалбуур барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон 9 даван үзүүрлэв. Барилдаанд Өвөр Монголын бөх Үндэс шалгарчээ. Тус барилдаанд дархан аварга А.Сүхбат, улсын арслан Э.Оюунболд, улсын заан М.Өсөхбаяр, Д.Анар, Б.Серик нарын бөхчүүд урилгаар оролцсон юм.

Шалбуур барилдаанд үзүүрлэсэн Ц.Бямба-Отгон арслан мөнгөн бүс, 70 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *