17 настай эрэгтэй суралцагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж байна


Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Нэгдсэн эмнэлэг, “Гүүднэйборс” ТББ хамтран, тус аймгийн ерөнхий боловсролын сургууль, коллежийн 17 настай 1238 эрэгтэй суралцагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж байна. 5-р сарын 4-8-ны хооронд зохион байгуулж буй эл үзлэгээр ирээдүйн эцэг, цэргүүдийг эрүүл байлгахад чиглэжээ.

Үзлэгийн багцад дараах оношилгоо, зөвлөгөө багтсан байна. Үүнд:

  • Ерөнхий эмчийн үзлэг
  • Хэвлийн хэт авиан оношилгоо
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Нүдний үзлэг
  • Мэс засал, Арьс харшлын үзлэг
  • Сэтгэцийн эмчийн зөвлөгөө
  • Биеийн жингийн индекс тодорхойлох
  • Бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *