Дорноговийн автозамд каргоны машин шатах осол олон гарах болжээ


Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр 600 орчим километр үргэлжилж буй босоо тэнхлэгийн автозамд ачааны зориулалттай том оврын автомашин шатах тохиолдол олон гарч байгааг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

Хамгийн сүүлд 4-р сарын 24-нд ачаа тээвэрлэж явсан каргоны автомашин шатжээ. Тус автомашинд “Бумбардай” каргогоор үйлчлүүлэгчдийн бараа болон бусад хэд хэдэн каргоны бараа байсан аж. Энэ төрлийн ослын улмаас   хохирлын хэмжээ тэрбум төгрөгөөр хэмжигддэг тул автомашины аюулгүй байдлаа сайтар хангаж зорчихийг санууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *