Өнөөдөр УИХ-ын 5 байнгын хороо хуралдах тов гараад байна. Өглөөний 10.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хурал төлөвлөжээ. Уг хурлаар
- Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
- Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонсох зэрэг асуудал хэлэлцүүлгээ хүлээж байна.
