Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хурал төрийн ордонд үргэлжилж байна. Хурлаар намын удирдлагуудыг томилох юм. Намын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг нэр дэвшүүлсэн бол 5 дэд даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга болон АН-ын гишүүн Н.Ганибал, Ч.Өнөрбаяр нарын нэрийг дэвшүүлжээ. Дэд дарга нарын томилгоог нууц санал хураалтаар шийдэх юм.
АН-ын дэд даргад Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Н.Ганибал, Ч.Өнөрбаяр, П.Мөнхтулга нарыг нэр дэвшүүллээ
